Венесуэлийн Засгийн газар байнгын хэрэглээний бараа бүтээгдэхүүний
импортын хэрэггүй шат дамжлагуудыг танахаар болжээ. Энэ нь нэн
шаардлагтай бараа бүтээгдэхүүнүүдийн хомсдолд орсонтой холбоотой аж.

Венесуэлийн Засгийн газар байнгын хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын хэрэггүй шат дамжлагуудыг танахаар болжээ. Энэ нь нэн шаардлагтай бараа бүтээгдэхүүнүүдийн хомсдолд орсонтой холбоотой аж.
Дэд Ерөнхийлөгч Жорже Арриазагийн мэдээлснээр нэн шаардлагтай бараа бүтээгдэхүүнд хоол хүнс, ариун цэврийн цаас болон механик хэрэгслүүд багтаж байгаа гэлээ.
Тус улс ариун цэврийн цаасны хомсдолд ороод удаж байгаа юм. Тиймээс Засгийн газар өнгөрсөн долоо хоногт ариун цэврийн цаасны үйлдвэрийг төрийн мэдэлд авсан байна.
Д.Идэр