Өчигдөр НҮБ-ын шинжээчид Сирийн нийслэл Дамаск хотод эргэн очжээ. Тэд Сири улсыг химийн зэвсэг хэрэглэсэн гэх бүх баримтуудыг шинжилж нягтлах зорилгоор очсон байна. НҮБ-ын элч төлөөлөгчийн мэдээлснээр шинжилгээний багийн найман гишүүн шөнө дунд Дамаск хотын зочид буудал байршсан гэжээ.
Шинжээчид өнгөрсөн сард Сири улс сарин гэгч химийн зэвсэг ашиглаж олон мянган иргэний аминд хүрсэн болохыг шинжлэн тогтоосон юм. Харин химийн зэвсгийг Башар Ал Ассад эсвэл сөрөг хүчний хэн нь ашигласан болохыг мэдээлээгүй юм.
Сири химийн зэвсгийн нөөцүүдээ мэдээлсэн бөгөөд нэг жилийн хугацаанд олон улсын хяналтад шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн билээ.
Д.Идэр



























































