ЦЕГ-ын харьяа Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн хэлтсийн эдийн
засгийн төлөөлөгч ажилтай, цагдаагийн ахмад Ч.Эрдэнэжаргал 2013 оны
наймдугаар сарын 2-ны өдөр 21 цаг 40 минутын орчим Чингэлтэй дүүргийн
4-р хороо 14-р байрны 1-р орц 01 тоотод байрлах "Толла" хүнсний дэлгүүрт
хийн буу ашиглан нэг удаа хий буудаж худалдагч Ө.Октябрыг айлган
сүрдүүлж орлогын 440.000 төгрөг дээрэмдсэн.

ЦЕГ-ын харьяа Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн хэлтсийн эдийн засгийн төлөөлөгч ажилтай, цагдаагийн ахмад Ч.Эрдэнэжаргал 2013 оны наймдугаар сарын 2-ны өдөр 21 цаг 40 минутын орчим Чингэлтэй дүүргийн 4-р хороо 14-р байрны 1-р орц 01 тоотод байрлах "Толла" хүнсний дэлгүүрт хийн буу ашиглан нэг удаа хий буудаж худалдагч Ө.Октябрыг айлган сүрдүүлж орлогын 440.000 төгрөг дээрэмдсэн. Тэгвэл 2013 оны наймдугаар сарын 27-ны өдөр дахин 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Миний Дөт” хүнсний дэлгүүрт мөн хийн буу ашиглан 2 удаа буудаж худалдагч Ө.Батцэнгэл, Ц.Үүрийнгэгээ нарыг айлган сүрдүүлж дээрэмдэхийг завдсан, 2013 оны есдүгээр сарын 9-ны өдөр 22 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 4-р хороо 14-р байрны 1-р орц 01 тоотод байрлах "Толла" хүнсний дэлгүүрт хийн буу ашиглан худалдагч Э.Туул, Нямсүрэн нарыг айлган сүрдүүлж орлогын 606.300 төгрөг дээрэмдсэн, 2013 оны есдүгээр сарын 18-ны өдөр 21 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 4-р хороо 14-р байрны 1-р орц 01 тоотод байрлах "Толла" хүнсний дэлгүүрт мөн хийн буу ашиглан 2 удаа буудаж худалдагч Т.Доржсүмбэ, Э.Туул нарыг айлган сүрдүүлж дээрэмдэхийг завдсан үйлдэл гаргаж үйлдэл дээрээ баригдсан хэргийг Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгаж байна.
Цагдаагийн ажилтан Ч.Эрдэнэжаргалын үйлдсэн хэргүүд нь Чингэлтэй дүүргийн 4-р хороо 14-р байрны 1-р орц 01 тоотод байрлах Толла* хүнсний дэлгүүрийн 2013.09.09, 2013.09.18-ны өдрүүдийн камерын бичлэг, 2013.08.27-ны өдрийн ‘Миний Дөт" дэлгүүрийн камерын бичлэг болон хэргийн газар дээрээс эд мөрийн баримтаар хураагдсан 9 мм-ийн хонгио, сум, хийн буу мөн гэрч хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байгаа бөгөөд хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн хийгдэж байна. Сүүлийн үед цагдаагийн байгууллагын ажилтнуудаас гэмт хэрэг үйлдэх явдал өсөх хандлагатай болж байгаа нь цагдаагийн газар хэлтсийн удирдлагууд өмнө нь гарч байсан хэрэг зөрчлийн байдалд дүгнэлт хийж, прокурорын мөрдөн байцаагчаас өгсөн мэдэгдлийн мөрөөр хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар тодорхой ажил зохиохгүй байгаатай холбоотой гэж үзэж байгаа ажээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)