
Газар хөдлөлтийн дараа Пакистаны өмнөд хэсэгт орших Гвадар боомтын ойролцоо шинэ арал үүссэн байна. Хүчтэй газар хөдлөлт Гвадарын эргийн шугамыг дээшлүүлсний улмаас шинэ арал гарч ирлээ хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
Хадархаг тогтоц бүхийн шинэ арал далайн эргээс харагдаж байгаа аж.
Пакистаны үндэсний хэвлэлүүд шинээр гарч ирсэн арлын зургийг нийтэлжээ. Мөн нутгийн оршин суугчид арлыг ихэд сонирхон эрэгт нь цуглацгаасан байна.
Гамшигт 328 хүн амиа алдаж, 500 гаруй хүн гэмтэж бэртэн, олон мянган байшин барилга эвдэрч сүйдээд байна. Амиа алдагсдын тоо цаашид өсөх болно гэдгийг эрх баричид мэдээлсэн билээ.
Д.Идэр











