
Эцэг Бушийн хэвлэлийн төлөөлөгч Жи МакГратын мэдээлснээр гэрлэх ёслолд Жорж Буш эхнэр Барбаратайгаа хамт оролцсон байна. Бонни Келент, Хелен Торгалсен нарын гэрлэх ёслол өнгөрсөн бямба гарагт болсон ч энэ тухай мэдээллийг өчигдрөөс цацаж эхэлжээ.
АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгчийн хосуудын гэрлэлтийн баталгаанд гарын үсэг зуран гэрчилж буй зургууд ч интернэтэд цацагдсан байна.
Мэн муж улсад ижил хүйстнүүдийн гэрлэлтийг өнгөрсөн 12-р сард хууль ёсоор хүлээн зөвшөөрсөн юм.
Жорж Бушийн хүү, АНУ-ын Ерөнхийлөгч асан Буш ижил хүйстнүүдийн гэрлэлтийг эсэргүүцдэг бөгөөд хууль бус хэрэг гэдгийг үндсэн хуульд тусгах ёстой хэмээн 2004 онд мэдэгдэж байсан аж. Харин түүний эхнэр Лаура Буш ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмждэг нэгэн аж.
Д.Идэр