
Дорнод аймгийн Халхголд шүлхий өвчин гарсан нь шинжилгээгээр батлагдаж, хөл хорио тогтоогоод байгаа. Тиймээс гарсан шүлхий өвчнийг газар авхуулахгүй байх арга хэмжээг тухайн аймгийн Онцгой байдлын газар болон бусад албаны хүмүүс голомтон дээр нь авч байна. Одоогийн байдлаар шүлхийн нянг тээвэрлэж байх магадлалтай 25 үхрийг устгалд оруулжээ.