
Хэргийг сануулбал, АТГ-аас түүнд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын авлигын хэрэгт холбогдсон түүний төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүссэн агуулгатай захидлыг Интерполд илгээсэнтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм. Хууль зүйн дэд сайдыг захидал явуулсны дараахан Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг олон улсад эрэн сурвалжлах хуульд заасан үндэслэлд таарч байгаа эсэхийг дахин судалж, хариу ирүүлэх хүсэлтийг тус газрын ерөнхий нарийн бичгийн даргын газраас Интерполын Монголын товчоонд ирүүлсэн юм.
Түүгээр зогсохгүй Б.Хуяг, Н.Энхтуяа нарын эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосноо мэдэгдсэн билээ. Тиймээс АТГ-аас Э.Эрдэнэжамъянгийн уг үйлдлийг мөрдөн байцаах ажиллагаа, сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг удаашрахад хүргэсэн хэмээн үзэж шалгаж эхэлсэн юм.