
“Минарет” нэртэй нууц ажиллагаа зургаан жил үргэлжилсэн байна. Хэдий хөтөлбөр 1970 оны үед эхэлсэн ч ажиглалтын мэдээлэл одоог хүртэл нууц болон хадгалагдаж ирсэн байна.
“Нью-Йорк Таймс” болон “Вашингтон пост” сонины сэтгүүлчдийн илчилсэн баримт ёсоор нууц хөтөлбөр Мартин Лютер Кинг, түүний хамтрагч Уитни Янг, Мохаммед Али болон Сенатын гишүүн Франк Чурч, Ховард Бэйкер нарыг тагнаж байжээ.
Дотоод дахь Вьентнамын дайны эсрэг тэрс үзэл нь Ерөнхийлөгч Линдон Жонсонг Үндэсний аюулгүй байдлын агентлагийг 1967 онд зарим тэмцэгчид гадны хүчнийхэнтэй холбоотой эсэхийг мэдэхийг гуйхад хүргэсэн хэмээн хэвлэлүүд бичжээ. Тус хөтөлбөр 1969 онд Ричард Никсон Цагаан ордонд ирсний дараа ч үргэлжилсээр байсан аж. Харин Хууль зүйн сайд Эллиот Ричардсон 1973 онд сенатч Чурчийг тагнаж байсан гэх мэдээлэл цацагдах үед хөтөлбөрийг хаасан байна.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг нууц хөтөлбөрүүдээрээ дамжуулан энгийн иргэд болон гадаадын томоохон байгууллагуудын яриаг нууцаар тагнаж байсан тухай мэдээлэл өнгөрсөн хавар цацагдах болсон. Дээрх мэдээллийг дэлгэсэн Тагнуулын төв газрын мэдээллийн ажилтан асан Эдвард Сноуден одоо ОХУ-д амьдарч байгаа юм. Энэхүү мэдээллийн улмаас Бразилийн Ерөнхийлөгч Дильма Роусефф өөрсдийг нь тагнасан хэрэгтээ АНУ-г тайлбар хийхийг шаардаж, хоёр талын уулзалтыг хойшлуулсан цуцлахад хүрсэн билээ.
Д.Идэр