Кенийн нийслэл Найроби хотын “Уэстгейт” худалдааны төвд болсон халдлагыг Кени болон Африкт тохиолдсон терроризмыг шинэ давалгаа хэмээн нэрлэж байна. Өнгөрсөн бямба гарагт болсон халдагыг Сомалийн исламын цэргийн бүлэглэл “Ал-Шабааб” үйлдсэн гэдгээ зарлан мэдээлсэн ч Кенийн эрх баригчид өөр тайлбар хийж эхэллээ. Кенийн Гадаад хэргийн яам халдлагыг алан хядах Аль-Кайда бүлэглэлтэй холбон тайлбарлаж байна. Гадаад хэргийн сайд Амина Мохамедийн мэдээлснээр хэрэг явдал Аль-Шабаабын гэхээсээ илүү Аль-Кайдагийн явуулга байсан гэжээ.
Олон улсын ажиглагчид Кенийн эрх баригчдын дүгнэлтийг ч зөвтгөж байна. Учир нь Аль-Шабааб бүлэглэл өнгөрсөн жил Аль-Кайдад гишүүнээр нэгдсэн тухай мэдээлж байсан байна. Мөн худалдааны төвийг эзэлсэн террористууд маш сайн бэлтгэгдсэн байсныг онцолж байгаа юм.
Кенийн батлан хамгаалах хүчнийхэн дөрвөн өдрийн турш террористуудтай тэмцэж худалдааны төвийг чөлөөлсөн билээ. Энэхүү халдлагад 72 хүн амиа алдсаны 61 нь энгийн иргэн байв.
Д.Идэр



























































