
"Рио Тинто"-г уурхайн тоосоор агаар бохирдуулсан хэргээр АНУ-ын Юта мужийнхан шүүхэд татжээ. Харин манайд Оюутолгойн уурхайгаас гарсан тоосыг шинжилж, хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөхийг тогтоож хянаж чаддаггүй байна. Учир нь "Оюу Толгой" компани бутлуурыг зөвхөн шөнийн цагаар ажиллуулдаг гэнэ. "Оюутолгой" компанийн зүгээс өдрийн цагаар өөрсдөө агаарын бохирдлыг хэмжиж үзээд "агаар цэвэр" гэсэн дүгнэлтийг гаргадаг аж. Тиймээс үнэн зөв мэдээллийг гаргахын тулд "Оюутолгой" уурхайн ойр орчмын агаарыг шөнийн цагаар шинжлэх шаардлагатай байна хэмээн хүмүүс хэлж байна.
Т.Энхэлээ