Хэдгэний сүрэг Хятадын төв хэсгийн нутгийг дайрснаар ойрын саруудад 18 хүн амиа алдсан тухай “Guardian” мэдээллээ.

Хэдгэний сүрэг Хятадын төв хэсгийн нутгийг дайрснаар ойрын саруудад 18 хүн амиа алдсан тухай “Guardian” мэдээллээ. Шаньси мужийн Ангканг хотын эрүүл мэндийн ажилтны мэдээлснээр энэ бүс нутгийн 100 гаруй иргэн хэдгэний сүрэгт хазуулсан байна. Хохирогсдын ихэнх нь эмнэлэгт хүргэгдсэн ч 18 нь амиа алджээ.
Харин орон нутгийн “Huashangbao” сонин 21 хүн амиа алдсан хэмээн зөрүүтэй мэдээлсэн байна.
Эмнэлгийн төлөөлөгчийн хэлснээр Ангканг бүс нутагт хэдгэний сүрэгт хазуулж амиа алдах тохиолдол жил бүр гардаг гэлээ. Харин энэ жил ийм олон тохиолдол гарч буй нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой аж. Учир нь энэ жилийн цаг агаар хэдгэнүүдийн хувьд тэвчиж гарахад тун хүнд нөхцлийг бий болгосон байна.
Сэтгэгдэл (1)