Мягмар гаргийн өдөр эхэлсэн 7.7 баллын хүчтэй газар хөдлөлт Пакистаны Балокистан хотод ихээхэн сүйрэл учруулж байна. Гамшигт амиа алдагсдын тоо 355-д хүрсэн бөгөөд 619 хүн гэмтэж бэртээд байна хэмээн эрх баригчид мэдээллээ. АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр газар хөдлөлтийн голомт Балокистан хотын зүүн хойд хэсгийн Араван дүүргээс 13 миллийн зайд буюу газрын гадаргаас 20 км-т байжээ. Газар хөдлөлтийн дараа шинэ арал Гдавар боомтын ойролцоо гарч ирсэн нь гамшиг ямар хүчтэй байсныг баталж байгаа юм.
Балокистаны зургаан дүүргийн иргэд гамшигт илүүтэй өрөтөд байгаа юм. Тухайлбал, Араван дүүргийн барилга байшингийн 90 орчим хувь нь газрын хөрстэй тэгшлэгджээ.
Гамшиг болсон нутагт эрлийг үргэлжлүүлсээр байгаа бөгөөд амиа алдагсдын тоо цаашид ч нэмэгдэх болно хэмээн эрх баригчид мэдээлж байна.
Д.Идэр



























































