
Багдад хотын хойд хэсгээс 30 км-т орших Сабаа Ал-Боур шийтүүдийн тосгонд нэгэн зэрэг гурван бөмбөг дэлбэрсэн байна. 16 хүний аминд хүрч, 41 хүнийг гэмтээж бэртээсэн уг дэлбэрэлтэд олон арван дэлгүүр болно машин тэрэг эвдэрч сүйдсэн болохыг орон нутгийн эрх баригчид мэдээлжээ. Харин үүний өмнөхөн нь Багдадын өмнөд хэсгийн Дора тосгоны худалдааны төвд бөмбөг дэлбэлснээр долоон хүн амиа алдаж, 17 хүн гэмтэж бэртсэн байна.
Халдагч этгүүдүүд хүн олноор цуглардаг газруудыг буюу сүм, худалдааны төвүүдэд бөмбөг дэлбэлэх нь ихэссэн тул ард иргэдэд сэрэмжлүүлсэн байна. Одоогоор хэн халдлага үйлдсэнийг тогтоогоогүй байгаа ч Аль-Кайда бүлэглэлийн орон нутгийн салбар бүлэглэл байж магадгүй хэмээн таамаглажээ.
Д.Идэр