Суданд өчигдрөөс эхлэн интернэт сүлжээг бүхэлд нь шахуу салгажээ. Шатахууны үнийг нэмсэнийг эсэргүүцэгчдийн жагсаал ширүүсч, нийслэл хотод цагдаа нартай гурав дахь өдрөө мөргөлдсөний дараа эрх баригчид ийм шийдвэр гаргасан хэмээн таамаглаж байна. Харин тус улсын интернэт холбооны хамгийн том компани болох “Renesys” корпораци сүлжээг тасалсан явдал нь Засгийн газраас хийсэн ажил эсэхийг мэдэхгүй байна гэжээ. Судантай хил залгаа орших Египет 2011 оны үймээний үеэр орон даяар интернэт сүлжээг таслаж байсныг мөн үгүйсгэж болохгүй хэмээн компани мэдэгдсэн байна.
Гурван өдрийн мөргөлдөөнд гурван хүн амиа алдсан болохыг эрх баригчид мэдээлжээ. Ерөнхийлөгч Омар Ал-Башир шатахууны үнийг бараг хоёр дахин нэмснийг олон мянган хүн эсэргүүцэж, түүнийг суудлаасаа огцрохыг шаардаж байгаа аж.
Д.Идэр



























































