Лондон хотын Брикстоны шоронгийн хоригдлууд ресторан нээж ажиллуулахаар болжээ. Энэ нь тэднийг хүмүүжихэд сайнаар нөлөөлнө хэмээн шоронгийн удирдлага үзэж байна. Ресторанаар үйлчлүүлэгчид тусгай зөвшөөрлийн дагуу заасан ширээнд суун үйлчлүүлэх аж. Гэхдээ онцлохуйц нэг зүйл нь тогоочид ч мөн хоригдлууд байх юм байна. Ажиллах хоригдлуудыг тэдний хүсэл сонирхлыг харгалзан үзэж сонгохоор болжээ.
Ирэх хоёрдугаар сард нээгдэх ресторан гурван давхар барилгад байрлах бөгөөд 100 хүний суудалтай байхаар төлөвлөгджээ.



























































