ОХУ-ын Сибирийн баруудыг судлахаар тавьсан камерт нэгэн сонирхолтой үйл
явдал бичигдсэн байна. Алтан бүргэд буга барьж буйг судлаачид фото
зургуудар нь үзүүлжээ. Лондонгийн амьтан судлалын нийгэмлээс эдгээр
зургуудыг сэтгүүлчдэд тараасан аж.

ОХУ-ын Сибирийн баруудыг судлахаар тавьсан камерт нэгэн сонирхолтой үйл явдал бичигдсэн байна. Алтан бүргэд буга барьж буйг судлаачид фото зургуудар нь үзүүлжээ. Лондонгийн амьтан судлалын нийгэмлээс эдгээр зургуудыг сэтгүүлчдэд тараасан аж.
Мөн камер байршуулсан газраас холгүйхэн бугын сэгэ олдсон тул алтан бүргэд ангаа амжилттай хийсэн хэмээн үзэж байгаа юм.
Алтан бүргэд нь нэлээд том шувуунд тооцогддог аж. Далавч нь л гэхэд хоёр гаруй метр урттай байдаг байна. Амьтан судлаачдын ярьснаар алтан бүргэд ихэвчлэн жижиг шувуу, жижиг хөхтөн амьтан, могой зэргээр хооллодог аж.
Сэтгэгдэл (5)