
Бээжингийн Хайдиан дүүргийн шүүх 17 настай хүү Ли Тяньид 10 жилийн ял оноосон бөгөөд түүнтэй хамт бүлэглэн хүчирхийлсэн гурван өсвөр насны хүүд 3-4 жилийн ял оноожээ. Харин хам хэрэг үйлдсэн насанд хүрсэн ганц залууд 12 жилийн ял оноосон байна. Тэднийг өнгөрсөн хоёрдугаар сард Бээжин хотын зочид буудалд буудлын үйлчлэгч эмэгтэйг зодож, хүчирхийлсэн хэрэгт буруутайг нь тогтоожээ.
Хүүгийн эцэг Ли Шуанцзян нь БНХАУ-ын Ардын чөлөөт армийн нэр хүндтэй генерал аж. Мөн тэрээр армийн Урлагийн академийн хөгжмийн тэнхмийн эрхлэгчийн албыг хашдаг байна. Хүүгийн ээж нь Хятадын алдарт дуучин Мень Жи гэгч юм байна.
Хохирогч эмэгтэй Ли Тяньи түүнийг түрүүлж хүчирхийлсний дараа дөрвөн найз нь хүчирхийлсэн хэмээн мэдүүлсэн байна. Мөн түүнийг хүчирхийлсний дараа хүүг өөрт нь 2000 юань өгөөд явсан гэж мэдүүлжээ.
Ли Тяьнигийн хэрэг өнгөрсөн долдугаар сард Циньхуа их сургуулийн хуулийн профессор хэргийн тухай өөрийн блогтоо бичсэнээр олон нийтэд хүрсэн юм.
Д.Идэр


Сэтгэгдэл (2)