
Индонезийн Бали аралд болж байгаа "Дэлхийн мисс-2013" тэмцээнийг олон зуун хүн эсэргүүцэн жагсаж байна. Индонез бол ислам шашинтай орон. Тиймээс задгай хувцасласан бүсгүйчүүдийн тэмцээн индонезчуудын дургүйцлийг төрүүлж байгаа аж. Иргэд уг тэмцээн садар самууныг сурталчилж байна гэж үзжээ. "Дэлхийн мисс 2013" тэмцээний зохион байгуулагчид энэ жил исламын шашинтай оронд явуулж байгаагаа харгалзан усны хувцастай тэмцээнийг хассан. Гэсэн ч энэ нь хангалтгүй байсан бололтой.
Орон нутагт жагсаал зохион байгуулж буй нэгэн иргэн "Энэ тэмцээн манай улсыг сул дорой мэт харагдуулж байна" хэмээн ярьсан байна. Жагсагчид "Гоо бүсгүйн тэмцээн үү, садар самуун сурталчилгаа юу?" гэсэн бичиг барьжээ. "Дэлхийн мисс 2013"-ын ялагч маргааш тодрох тул ийнхүү эсэргүүцлийн жагсаал улам эрчимжиж байгаа аж.
Сэтгэгдэл (1)