
Тэд Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар ирэх сарын 15-наас Женевт тухтай хэлэлцэхээр тохриолцжээ.
Уулзалтын дараа Жон Керри Ираныг шийдэлд хүрэх боломжийг олон улсад өгч буйд талархал илрэхийлсэн байна. Гэхдээ Тегераныг цөмийн зэвсгээ устгах эсэх асуудалд одоо хүртэл хариулт өгөөгүй байгааг анхааруулжээ. Харин Ираны Гадаад хэргийн сайд өчигдрийн уулзалтыг цөмийн хөтөлбөрийг цэгцлэх олон улсын анхны алхам амжилттай болоо хэмээн дүгнэж байна.
Ираны шинэ Ерөнхийлөгч Хассан Роухани цөмийн хөтөлбөрийн маргааныг 3-6 сарын дотор шийдэх хүсэлтэй байгаа билээ.
Д.Идэр