Өчигдөр Чилийн Ерөнхийлөгч дарангуйллын гэмт хэрэгт буруутгагдан
хоригдож буй цэргийн томоохон албан хаагчдын тансаг зэрэглэлийн шоронг
хаахаар шийдсэн тухайгаа мэдээллээ.

Өчигдөр Чилийн Ерөнхийлөгч дарангуйллын гэмт хэрэгт буруутгагдан хоригдож буй цэргийн томоохон албан хаагчдын тансаг зэрэглэлийн шоронг хаахаар шийдсэн тухайгаа мэдээллээ. Ерөнхийлөгч Себастян Пинерагийн мэдээлснээр гэмт хэрэг үйлдсэн хүмүүс хуулийн өмнө адил тэгш хариуцлага хүлээх ёстой учраас шоронгийн тансаг байдлыг хүлээн зөвшөөрөх ёсгүй хэмээн үзжээ. Тансаг шоронгоос теннисийн клубууд, барбекю ресторан болон усан сан зэргийг хааж, шилжүүлж эхэлсэн байна.
Чилийн армийн цэргийн бааз дээр байгуулагдсан Кордиллерагийн шоронд 1973-90 онд төрийн эрхэнд байсан Генерал Августо Пиночетогийн үед хүн ардыг хөнөөж, тамлаж байсан цэргийн томоохон албан хаагчдыг хорьдог аж. Тансаг шоронгийн хоригдлуудын өрөө тус бүрт хувийн ариун цэврийн өрөөтэйгөөс гадна олон сонголттой хүнс хэрэглэдэг байжээ.
Хоригдлуудыг энгийн шоронгуудад хуваарилан шилжүүлэх юм байна. Тус шоронг 2004 онд байгуулсан аж.
Д.Идэр