Японы “Hitachi” компани тэсрэх бөмбөг илрүүлдэг төхөөрөмжийнхөө ажиллах чадварыг улам сайжруулсан талаар эх сурвалж мэдээллээ. Төхөөрөмж одоо зорчигчийн ачаа тээшинд байгаа дэлбэрэх аюултай бодисыг таван секундын дотор илрүүлэх боломжтой болсон байна. Энэ төхөөрөмж нь 0,001 миллиграмм жинтэй буюу 0,01 мл хэмжээтэй давсны ширхэг шиг тэсрэх аюултай бодисын хэсгийг ч олж илрүүлэх чадвартай” хэмээн компанийн төлөөлөгч ярьжээ.
“Hitachi” компанийн үзэж байгаагаар төхөөрөмж нь одоо өргөн хэрэглэгдэж байгаа рентген аппаратаас боломжийн хувьд хавьгүй илүү бөгөөд хүний оролцоо шаардахгүй тул шалгах цаг хугацааг хэмнэх давуу талтай аж. Илүү дэвшилтэт шинэ төхөөрөмжөө ирэх сарын 2-нд Токио хотод болох “Терроризмаас хамгаалахад зориулсан тусгай төхөөрөмжийн үзэсгэлэн”-д танилцуулах аж.



























































