“Иран улс АНУ-тай цаашид хурцадмал харилцаа бий болгохоос аль болох зайлсхийх болно” гэж Ираны ерөнхийлөгч Хассан Роухани хэллээ. Тэрээр НҮБ-ын чуулганы үеэр хйисэн мэдэгдэлдээ Ираны цөмийн хөтөлбөр нь зөвхөн энхийн зорилго агуулсан, цөмийн зэвсэг бүтээх санаагүй гэдгийг мөн онцолсон байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Ираныг цөмийн зэсвгээ утсгахад бэлэн эсэхээ мэдэгдэхийг шаардсан билээ. Харин Хассан Роухани “Аливаа тодорхой бус байдлыг арилгаж, тэдний цөмийн хөтөлбөртэй холбоотой ухаалаг бүх асуултанд хариулахад Тегеран бэлэн” гэж Ерөнхийлөгч онцолжээ.
Хассан Роухани цөмийн хөтөлбөрийн маргааныг 3-6 сарын дотор шийдэх хүсэлтэй байгаа юм. Өчигдөр Ираны Гадаад хэргийн сайд Мохаммед Жавад Зарифын толгойлсон уулзалтад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри болон БНХАУ, ОХУ, Их Британи, Франц, Германы төлөөлөгчид оролцож, ирэх сарын 15-аас Женевт эл асуудлыг сайтар хэлэлцэхээр болсон билээ.



























































