Өнөөдөр Пакистаны хойд хэсгийн Пешавар хотод халдлага гарч 13 хүн амиа алдсан талаар “АП” агентлаг мэдээллээ. Засгийн газрын ажилчдыг тээвэрлэж явсан автобусанд тэсрэх бөмбөг суулгасан байсан болохыг цагдаагийн газраас мэдээлээд байна. Мөн 32 хүн гэмтэж бэртсэний заримынх нь биеийн байдал хүнд байгаа тул амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй гэлээ.
Пакистаны телевизийн мэдээнээс харвал албан хаагчдыг тээвэрлэж явсан аютобусны арын хэсэг бүхэлдээ сүйрсэн байна. Одоогоор халдлагыг хэн нэгэн эсвэл ямар нэгэн бүлэглэл үйлдсэн гэх нотолгоо гарч ирээгүй байгаа аж.
Д.Идэр



























































