
Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи говийн нутгаар баруунаас, төв, зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр 1-6 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. 14-16 градус дулаан байна.