
Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо 15-р байрны хойд талд 44-р байрны дээврээс банз унаж 10 настай хүүхэд гэмтлээ гэсэн мэдээллээр цагдаагийн байгууллагаас очиж шалгасан байна. Ингээд шалгахад 38 настай эрэгтэй Б нь хувийн орон сууцны барилгын дээвэр дээрээ засварын ажил хийж байгаад банз унагаж хүүхдийн тоглоомын талбай дээр тоглож байсан 12 настай эрэгтэй Э-гийн нурууг цохиж гэмтээсэн байдалтай байжээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.