
Уржигдар Хэнтий аймаг Дархан сумын Талын худаг гэх газар хээрийн түймэр гарч 10 км урт, 1 км өргөнтэй бэлчээр, гурван айлын өвөлжөө шатсан байна. Ингээд тус сумын 11 автомашин, 12 мотоциклтой 164 хүнийг албадан шаардаж уг галыг унтраалгажээ. Эл гал түймэр байгалиас үүдэлтэй юу эсвэл хүний санаатай, болгоомжгүй үйлдлээс үүссэн үү гэдгийг ЦЕГ-ын Эрдэнэтөгс дэслэгч, хэсгийн төлөөлөгч шалгаж байгаа аж.