Гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн
Мисс 2013” тэмцээн Индонез улсад болж өчигдөр өндөрлөлөө. Тэмцээний
хамгийн сэтгэл догдлуулсан мөч буюу эцсийн шалгаруулалт өчигдөр нийслэл
Жакарта хотноо болсон юм. Есдүгээр сарын наймны өдөр нээлтээ хийсэн
“Дэлхийн мисс 2013” тэмцээнд 127 орны гоо бүсгүйчүүд оролцсон билээ.
2013 оны дэлхийн миссийн титмийг Филиппиний мисс Меган Янг хүртлээ. Америк гаралтай, 23 настай гоо бүсгүй дижитал кино судлалаар суралцдаг аж. Тэрээр өнгөрсөн жилийн ялагч БНХАУ-ын миссээс титмээ гардан авч, дэлхийн хамгийн шилдэг мисс байх болно хэмээн амласан байна.
Дэлхийн хамгийн залуу мисс ирэх жилээс Дэлхийн мисс байгууллагатай хамтран төлөвлөсөн ажлаа хийж, буяны үйлст зохиулах мөнгө босгох ажилд ханцуй шамлан орох аж. Меган Янгийн 24 үзэсгэлэнт фотог хүргэе.

Д.Идэр
www.24tsag.mn
www.24tsag.mn

Сэтгэгдэл (2)