Хэрвээ сүйт бүсгүй Женниферийн
хуримын даашинз ярьж чаддаг байсан бол дэлхийн улс орнуудын тухай олон
түүх ярих байв. Тэрээр хуримынхаа даашинзыг өмсөөд дэлхийн зургаан
тивийн 19 газарт аялсан байна. Үүнд Айсландад чаргатай нохой хөлөглөж,
Шинэ Зеландад шүхрээр бууж, Хавайд усан дор хүртэл аялсан гээд
сонирхолтой зүйл маш олон.
240 мянган км аялах хугацаанд эмэгтэйн даашинз 148 удаа урагджээ.
Тэрээр өөрийн төсөл хэмээн нэрлэж буй “Нэг даашинз, нэг эмэгтэй, нэг дэлхий” хөтөлбөрөө таван жилийн өмнө Чилид гэрлэснийхээ дараа эхлүүлжээ. Түүний 46 настай нөхөр Жефф гэрэл зурагчин байсан учраас энэ саналыг дуртайяа хүлээн авсан байна. АНУ-ын Нью Жерси мужийн 42 настай иргэн Женниферын хуримын даашинзтай аялалын сонирхолтой зургуудыг хүргэе.

Д.Идэр
www.24tsag.mn
www.24tsag.mn

Сэтгэгдэл (2)