Исламист буутай этгээдүүд Нигерийн зүүн хойд хэсгийн коллежид аймшигт
халдлага үйлдэж тавиад оюутныг буудан хөнөөсөн байна. Иобе муж улсын
Хөдөө аж ахуйн коллежийн оюутнуудыг дотуур байрандаа унтаж байхад нь
буудаж хөнөөсөн хэмээн цагдаагийн газраас мэдээлжээ.

Исламист буутай этгээдүүд Нигерийн зүүн хойд хэсгийн коллежид аймшигт халдлага үйлдэж тавиад оюутныг буудан хөнөөсөн байна. Иобе муж улсын Хөдөө аж ахуйн коллежийн оюутнуудыг дотуур байрандаа унтаж байхад нь буудаж хөнөөсөн хэмээн цагдаагийн газраас мэдээлжээ.
Хохирогсдын цогцос хоёр ачааны машиныг дүүргэсэн бөгөөд шинжилгээд оруулахаар Даматуру хотын эмнэлэгт хүргэхээр авч явсан байна. Мөн хэрэг явдлын дараа мянга гаруй оюутан дотуур байраа орхин дүрвэсэн гэлээ.
Исламын хэт даврагсдын Боко Харам цэргийн бүлэглэлийг халдлагыг үйлдсэн хэмээн сэжиглэж байна. Тус бүс нутагт онц байдал зарлаад байгаа аж. Боко Харам бүлэглэл нь Нигерийн Засгийн газрыг унагааж, исламын улс байгуулахын тулд ард иргэдийг заналхийлж ийм төрлийн олон халдлага үйлдэж байгаа юм.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)