Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлусконийн Эрх чөлөөт ард түмэн намын харьяат сайдууд Засгийн газраас огцрохоор шийджээ. Тэд энэ тухайгаа бямба гарагт албан ёсоор мэдээлсэн хэмээн Дотоод хэргийн сайд Ангелино Алфано мэдэгдсэн байна. Намын нөхөд нь энэхүү шийдвэрээ Сильвио Берлусконийн мэдэгдэлтэй холбоотойгоор гаргасан хэмээн ажиглагчид үзэж байна. Сильвио Берлускони өнөөгийн Ерөнхий сайд Энрико Леттагийн парламентын танхимд хэр итгэл үнэмшилтэй байдаг талаар ирэх долоо хоногт санал хураахаар төлөвлөж буй нь байж боломгүй хэрэг хэмээн мэдэгдсэн юм.
Гурван удаа Италийн Ерөнхий сайдаар сонгогдож байсан хэвлэлийн магнат Сильвио Берлускони Леттагийн Засгийн газрыг нэмүү өртгийн албан татварыг хэт нэмэгдүүлсэн хэмээн буруутгсан билээ.
Д.Идэр



























































