Өнгөрсөн баасан гарагт Энэтхэгийн Мумбай хотод барилга нурснаар олон
хүн дарагдсан билээ. Тэгвэл нурангид амиа алдагсдын тоо өчигдрийн
байдлаар 61-д хүрсэн хэмээн эрх баригчид мэдээллээ.

Өнгөрсөн баасан гарагт Энэтхэгийн Мумбай хотод барилга нурснаар олон хүн дарагдсан билээ. Тэгвэл нурангид амиа алдагсдын тоо өчигдрийн байдлаар 61-д хүрсэн хэмээн эрх баригчид мэдээллээ. 48 цагийн аврах ажиллагааны үр дүнд 32 гэмтэж бэртсэн хүнийг нуранги дороос гаргаж чаджээ. Гэхдээ тэдний заримынх нь биеийн байдал тун хүнд байгааг ч онцолсон байна.
Мумбайн Докярд замын ойролцоо орших 25 айлын орон сууцны барилга баасан гаргийн үүрээр нурсан юм. Баригдаад 33 жил болж буй барилгыг нурах үед оршин суугчид унтаж байсан нь олон хүн амиа алдах бас нэгэн шалтгаан болсон гэлээ.
Цагдаа нар энэ хэрэгт сэжиглэн фирмийн эзэн эрэгтэйг баривчилсан байна. Түүнийг зөвшөөрөлгүй газарт чанаргүй барилга барьсан хэрэгт буруутгаж байгаа аж. Мөн гамшигт өртсөн өрх тутамд 2000 ам.доллар олгохоор шийдвэрлэсэн байна.
Д.Идэр