
Индонез улсаас олон мянган цагаач австралид хууль бусаар орогнохоор завиар очдог бөгөөд Австралийн аюулгүйн албаныхан буцаан явуулах тохиолдол маш элбэг байдаг байна. Үүнийг Жакарта хууль бус цагаачдыг буцаан явуулах нь завь осолдохоос эхлээд маш их эрсдлийг дагуулдаг хэмээн буруутгадаг аж.
Тони Эботт Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдхоёнотой хоёр өдрийн турш эл асуудлыг хэлэлцэх аж. Энэ нь түүний Ерөнхий сайд болсноосоо хойш хилийн чанадад хийх анхны айлчлал болж байгаа юм.
Тони Эботт хууль бус цагаачдыг эх орондоо оруулахгүй байхаар шийдвэрлэнэ хэмээн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө амласан билээ.
Д.Идэр