Өнгөрсөн мягмар гарагт Пакистанд 7.7 баллын хүчтэй газар хөдөлснөөр Гвадар хотын боомтын ойролцоо тэнгист шинэ арал гарч ирсэн нь олон улсын анхаарлыг татсан билээ. Шинээр гарч ирсэн арал нь 6-12 метр хүртэлх өндөртэй, 30 метр өргөн аж. Энэхүү арал нь далайн эргээс 100 метрийн зайд гарч ирсэн байна.
Гавадарын шинэ арлын тухай газар дээр нь очиж үзсэн судлаачид санал нийлэхгүй өөр өөр байр суурьтай байгаа юм. Гэхдээ ихэнх нь шавар цацдаг галт уул байж магадгүй хэмээн таамаглаж байгаа аж. Учир нь эргийн шугамаар нь пүг пүг хийсэн чимээ гарч, уур гарах хандлага ажиглагдаж байгаа юм байна.
Д.Идэр



























































