
Өнөөдөр Энэтхэгийн удирдагч Махатма Гандигийн төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр 1869 оны 10-р сарын 2-нд төржээ. Энэтхэгийн үндэсний баатар, Нобелийн шагналтан түүний төрсөн өдрийг ард иргэд нь олон нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг. Тиймээс өнөөдөр Энэтхэг даяар амарч, зарим том дэлгүүр, худалдааны төвүүд хямдрал зарладаг байна. Мөн 10-р сарын 02-ныг Энэтхэгийн асуудлыг хэлэлцээрийн замаар зохицуулж чадсан Махатма Гандиг дурсаж НҮБ-аас хүчирхийлэлгүй өдөр болгон тэмдэглэдэг.
М.Ганди 1948 оны 1 сарын 30-нд бусдад буудуулан нас барсан юм.