
Хятадад аварга хэдгэнэд хатгуулснаас болж 41 хүн нас барж, 1675 хүн гэмтсэн тухай "Синхуа" агентлаг мэдээллээ. Зуны сүүл, намрын эхээр хэдгэнүүд сургуулийн хүүхдүүд болон тариан талбай дээр ажиллаж байгаа хүмүүс рүү халдах явдал элбэг байдаг. Азийн аварга хэдгэнэ буюу "vespa mandarinia" нэртэй уг хэдгэнүүд нь насанд хүрсэн хүний эрхий хуруутай адил хэмжээтэй аж.

Дайралтад өртсөн Му Конуй гэх тариачин эмэгтэй "Хэдгэнүүд миний баруун талаас сүргээрээ дайрч, хөлөөс толгой хүртэл бүчсэн учраас би хөдөлж чадахгүй байсан. Одоо миний биеэр дүүрэн хэдгэний үлдээсэн нүх, сорви байгаа" хэмээн ярьжээ. Түүний биед нийтдээ 200 орчим нүх гарсэн байсан бөгөөд явж чадахгүй болсон байна.
Сэтгэгдэл (2)