
Манай гурван орон өнө эртний харилцаатай, стратегийн түнш орнууд. Энэ харилцааг шинэ шатанд гаргахын төлөө Шинэчлэлийн Засгийн газар ажиллаж байгаа. Ерөнхий сайд энэ сард БНХАУ-д, Гадаад харилцааны сайд ОХУ-д айлчлах гэж буй талаар хэлээд эдгээр айлчлал хөрш орнуудын харилцааг шинэ шатанд гаргах болно гэлээ.
Тэрбээр “Ногоон хөгжил-ХХI зууны гурван талт хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл” форумын үйл ажиллагаанд амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.