
Техник технологийн үсрэнгүй хөгжилтэй Япон оронд хүүхдүүд цахим ертөнцийн хараат болж байгаа нь томчуудыг хамгийн их түгшээх болжээ. Тиймээс Японы Боловсролын яамнаас гар утас, компьютер, цахим тоглоом зэрэгт
донтсон хүүхдүүдийг эмчлэх тусгай сувиллын газрууд нээхээр төлөвлөжээ.
Зурагт үзэх, интернэтээр зугаалах, видео тоглоом тоглох хориотой ийм
сувиллыг нэг үгээр эрүүлжүүлэх төв гэж болох бөгөөд ирэх сараас нээгдэх
юм байна.
Дэлхийн нөгөө өнцөгтэй хоромхон зуурт холбодог, хүссэн мэдээллээ хэдхэн товчлуур дараад л олж авдаг гээд давуу тал ихтэй ч цахим ертөнцөд хүүхэд, залуучууд дэндүү донтох болсон нь түгшүүр төрүүлэх болсон талаар гадаадын хэвлэлүүд онцолж байна. Тухайлбал нэгэн судалгаагаар Лондон хотын оршин суугчдын 15 хувь нь “Интернэт уснаас чухал” гэж хариулжээ.