
Билгийн тооллын: 2. Таван шар мэнгэтэй хөхөгчин могой өдөр
Наран ургах шингэх: 07.17-18.33
Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.