
Сирийн Засгийн газар өчигдрөөс тус оронд байгаа бүх химийн зэвсгийн үйлдвэрлэлийг зогсоож, устгах ажиллагаагаа эхэллээ. Үүнд пуужингийн толгой хэсэг, агаарын тэсрэх бөмбөг, зэвсэг хийхэд ашигладаг химийн бүтээгдэхүүнүүд багтаж байгаа аж. Энэ ажлыг олон улсын ажиглагчид хянаж байгаа бөгөөд 50 гаруй газар очиж химийн зэвсгээ устгасан эсэхийг шалгах юм байна. Гэсэн хэдий ч Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Ассадыг химийн бүх зэвсгээ устгана гэдэгт итгэхгүй байгаа аж. Түүнийг нууцаар химийн зэвсгээ эсвэл, үүнийг үйлдвэрлэхэд ашигладаг төхөөрөмж, түүхий эдээ нуусан байх магадлалтай хэмээн хардсаар байна. Мөн түүнийг Ливан болон Иракт зарим химийн зэвсгээ гаргасан гэж мэдээлж байгаа ч тус орны удирдлагууд эрс үгүйсгэсэн мэдэгдэл хийсэн юм.
НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл болон Сири улс өнгөрсөн сарын 27-нд тус улсын химийн зэвсгийн устгах хэлэлцээрт хүрсэн. 8-р сарын 21-нд Сарин гэх химийн бодисын улмаас Дамаск хотын ойролцоо 1400 хүн амь насаа алдсан. Үүний буруутанг одоо хүртэл эцсийн байдлаар нэрлэж чадаагүй байгаа билээ.