
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнөөдөр 61 нас хүрлээ. Зарим орны тэргүүнүүдийг бодвол төрсөн өдрөө даруухан тэмдэглэдэг тэрбээр өнөөдөр Индонезийн Бали аралд болж байгаа Ази Номхон далайн бүсийн Эдийн Засгийн хамтын ажиллагааны хуралд оролцож байгаа юм. Түүнд Индонез, Япон, Хятад орнуудын удирдагчид төрсөн өдрийн баярын мэнд хүргэжээ.
Тэрбээр 1952 оны аравдугаар сарын 7-нд Санкт-Петербург хотод төрсөн. Сталинаас хойш Оросын төрийг хамгийн удаан удирдсан хүнээр тодроод байгаа билээ. Саяхан тэрбээр 35 жил ханилсан эхнэрээсээ салсан бөгөөд уран нугараач эмэгтэйтэй нэр холбогдоод байгаа ч албаны хүмүүс үгүйсгэсээр байгаа юм.
Сэтгэгдэл (1)