Их Британийн хунтайж Харри гэрлэх гэж байгаа тухай дэлхийн шар хэвлэлүүдийн нүүрэнд гарч эхэллээ. 29 настай "сахилагагүй" нэртэй хунтайж Харриг найз бүсгүй Крессида Бонастай гэрлэхээр шийдсэн тухай дотны найзууд нь ярьжээ. Тэрбээр байнга л гэрлэлт, хүүхдийн тухай ярих болсон бөгөөд найз бүсгүй нь ч дээдсийн гэр бүлд багтахдаа дуртай байгаа гэж мэдээлж байна. Тэд 2012 оноос хойш болзож эхэлсэн бөгөөд ханхүү Харри таван жил үерхсэн найз бүсгүй Челсигээс салаад байсан юм. "Телеграф" сонин тэднийг ирэх жил хуримаа хийж магадгүй хэмээн бичжээ.


Харригийн ах Уильяамын эхнэр Кэйт Мидллтон хуримаа хийснээсээ хойш дэлхийн алдартай эмэгтэйчүүдийн тоонд багтсан. Тэгвэл энэ алдартай гэр бүлд орох гэж байгаа Крессида Бонас мөн л олны анхаарлыг татаж эхэллээ. Түүнийг Диана гүнжийг санагдуулдаг гэх Кэйт Мидллтонтой харьцуулан харах нь гарцаагүй.

