
2013 оны Нобелийн шагналтнуудыг зарлах долоо хоног эхэллээ. Өнөөдөр физиологи болон анагаах ухааны салбарын энэ жилийн хамгийн шилдэг хүнийг зарлах ёслол Шведийн Стокольм хот дахь Каролинска институтад болох гэж байна. Харин маргааш физикийн салбар, 10-р сар 9-нд хими, 10-р сарын 14-нд эдийн засгийн шилдэгүүдийг нэрлэнэ. Тэгвэл дэлхий нийтийн хамгийн их анхаарлаа хандуулдаг Энх тайвны шагналтанг энэ баасан гарагт Норвегийн Осло хотод тодруулах аж. Салбарын шагналын эзэн бүрт 8 сая швед крон буюу 1,2 сая доллар өргөмжлөл, цомын хамт очдог юм.
Шведийн бизнесмен Альфред Нобелийн шагнал анх 1895 онд бий болсон бөгөөд физик, хими, уран зохиол, энх тайвны шагналыг бий болгосон. Харин 1969 онд л эдийн засгийн салбарын шагнал олгодог болсон байна.
Өнгөрсөн жил Английн иргэн Жон Б.Гурдон, Японы иргэн Шиниа Яаманака нар Нобелийн анагаах ухааны шагналыг эс судлалын ажлаараа хуваан авч байсан. Хэдийгээр тухайн жилийн шилдэгүүдийг 10-р сард зарладаг ч шагналыг нь 12-р сард буюу оны эцсээр гардуулдаг уламжлалтай юм.
Б.Баяр