Хонгконгод болсон нэгэн дуудлага худалдаагаар өндөгний хэмжээтэй жижиг цагаан алмаазан чулуу 30.6 сая доллараар зарагдсан байна. Энэ нь 118 каратын ямар ч өөгүй, зуувин хэлбэртэй, дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн том алмаз юм. Энэ эрдэнийн чулууны дуудлага худалдааны анхны үнэ 28 сая доллар байсан бөгөөд 35 сая доллар хүртэл өсчээ. “Өндгөн” алмаазыг нэрээ олон нийтэд мэдэгдэхийг хүсээгүй ази цуглуулагч авсан байна. Дуудлага худалдааг зохион байгуулсан “Сотеб” компани нь энэ салбартаа олны анхаарлыг татдаг компани юм. “Сотеб”-ийн Дундад Ази болон Европын үнэт чулууны салбарын дарга Дэвид Бэннэт “Өнгөрсөн 20 жилд Ази тив нь манай худалдааны салбарт хамгийн чухал зах зээл болж чадсан юм” гэжээ. Өмнө нь ховорд тооцогддог хөх алмаз хамгийн багадаа 19 сая доллараар зарагдана гэж найдаж байсан боловч бүтэлгүйтэж байжээ.
“Өндгөн” алмаз шиг лийрэн хэлбэртэй цагаан алмаз өнгөрсөн тавдугаар сард Женевийн “Кристис”-д 26.7 сая доллараар борлуулагджээ.




























































Сэтгэгдэл (1)