
Мьянмар улсын ерөнхийлөгч улс төрийн хэргээр хоригдож буй 56 хүнийг өршөөлөөр сулалсан байна. Тэдний дунд олон жилийн хоригдох ялтай хүмүүс ч байсан бөгөөд ихэнхи нь хууль дүрмээ биелүүлээгүй Засгийн газрын ажилчид байжээ.
Өнгөрөгч долдугаар сард Мьянмар улсын ерөнхийлөгч Сейн “Бид нэг сарын дараа улс төрийн хоригдолгүй болно” гэж байсан нь ийнхүү биелэлээ олж эхэлсэн бололтой.