
Тэд "Хиггс босон" хэмээн нэрийдээд буй жижиг тоосонцрууд атомын бүрэлдэхүүн болох протон, нейтрон, электронуудыг хэрхэн масстай болгодог талаар хүн төрөлхтний ойлголтод хувьсал хийжээ. Энэ нээлтийн ачаар эрдэмтэд ертөнцийг бий болгож буй анхдагч бүрэлдэхүүн хэсэг хагас атомын бөөм буюу өмнө нь огт байдаггүй гэгдэж байсан "Хиггс босон"-ыг байдагт итгэж эхэлсэн байна. Энэ талаар фицикч Мартин Арчер “Хиггс босон бол дэлхий ертөнц хэрхэн үүссэн талаарх бидний мэдээгүй хамгийн энгийн ойлголт юм” гэжээ.
Энглертийн хувьд 1970-аад оноос орчлон ертөнцийн массын талаар судалж, зөвхөн энэ сэдвээр 10 гаруй ном бүтээж байсан нэгэн юм. Хиггсийн тухайд орчлон ертөнцөд агуулагдаж буй атом болоод нэгж атомын хэмжээг 1985 оноос хойш судалж буй бөгөөд Энглерттэй зөвхөн энэ асуудлаар хамтран ажилласан байна. 1901 оноос хойш олгогдож буй тус шагналын эздийг Белгийн ерөнхий сайд хүлээн авч уулзсан бөгөөд Белгийн шинжлэх ухааны академийн алдрын танхимд мөнхлөхөөр болжээ.