
Одоогоор галын шалтгааныг тодорхойгүй байгаа юм. Энэ талаар үйлдвэрийн нэг ажилтан нэхмэл эдлэлийн машин дэлбэрч улмаар гал тархан үйлдвэр шатсан гэж тайлбарласан байна.
Гал гарах үед үйлдвэрт 170 хүн илүү цагаар ажиллаж байсан бөгөөд ажилчидын ихэнх нь гарж чадсан ч цөөн хүмүүс дотор үлджээ. Үүнээс өмнө өнгөрсөн дөрөвдүгээр сард Даха хотын гадна орших хувцасны үйлдвэрийн барилга нурсны улмаас 1100 гаруй хүн амь үрэгдсэн хэрэг гарч байсан юм.