Английн бяцхан ханхүү Жоржийг адислах ёслол Их британд энэ сарын 23-ны өдөр болох гэж байна. Уг мэдээлэл британичуудын сонирхолыг хамгийн ихээр татаж байгаа аж. Ханхүү Жоржийг адислах ёслолд зориулж Британийн хатан хааны гэр бүлээс шинээр зоос үйлдвэрлэсэн байна. Ингэснээр ханхүү Жорж нь 10 долоо хоногтойдоо урьд өмнө үзэгдээгүй, язгууртан гэр бүлийн хүндэтгэл шингэсэн бэлгийг авах гэж байна. Энэхүү зоос нь Английн язгууртны зоосны үйлдвэрээс гарч буй хамгийн анхны адислалд зориулсан бүтээл аж. Уг зоосыг Жоржийн эцэг, эх болон хатан хаан Элизабэт нар өнгөрсөн даваа гаригт адисласан байна.
Зоосыг 80.5 долларын үнэ бүхий алт, 20 долларын күпро никелээр хийсэн байна. Харагдах байдлын хувьд зоосон дээр сараанан цэцэг, босоо ятга тоглож байгаа элчүүд мөн хатан хаан Элизабэтийн уриа (Бурхан ба миний эрх), зоосны зориулалт бүхий үгс, нөгөө талдаа хатан хааны зураг харагдах юм байна. Адислах ёслол гэгээн Жеймийн ордонд болно.
С.Уртаа




























































