
Хятадын Шанси мужийн Зинг Шинг нүүрсний уурхайд өнгөрсөн сарын 28-ны өдөр үер буусны улмаас ажлаа хийж байсан 42 уурхайчин тэндээ боогджээ. Ослын улмаас 10 хүн амиа алдаад байгаа юм. Харин амьд үлдсэн 32 ажилтны гучийг нь өнгөрсөн өдрүүдэд аварсан байна. BBC-ийн мэдээлснээр уурхайчдыг аврахын тулд 850 аврагч, 20 хөөрөгдөгч, дөрвөн өрөмдлөгийн машиныг ашиглажээ. Харин 10 өдрийн турш уурхайд боогдоод байсан үлдсэн хоёр уурхайчинг өнөөдөр гаргасан байна. Ослыг тодруулахаар тусгай багийнхан ажиллаж байгаа юм байна.
С.Урт