Хойд Солонгос өнөөдөр хамгийн анхны цанын баазын цогцолбороо нээнэ хэмээн мэдэгдээд байна. Гэхдээ цогцолборын барилгын ажил дуусаагүй тул цагтаа амжиж нээлтээ хийх эсэх нь эргэлзээтэй байгаа гэж "BBC" мэдээллээ. Энэ цанын бааз ашиглалтанд орвол эдийн засагт багагүй орлого оруулахаас гадна олон улсын тэмцээнд бэлтгэл хийх газартай болно хэмээн Хойд Солонгосын албаныхан үзэж байна. Хойд Солонгост 24 сая хүн байдаг ч зөвхөн 0,02 хувь буюу 5500 хүн л цанын спортоор хичээллэдэг байна.
Уг цогцолборын барилгыг цэргүүд барьж байгаа бөгөөд Солонгосын ажилчдын намын 60 жилийн ойгоос өмнө буюу өнөөдөр дуусгах ёстой аж. Гэсэн ч устай бороо, хөрсний гулгалтаас болж барилгын ажил удааширчээ.

Б.Баяр