
Өнөөдөр Ливийн Ерөнхий сайд Али Зейданыг зэвсэглэсэн этгээдүүд барьцаалжээ. Түүнийг Триполи хотын Коринтиан зочид буудлаас гарах гэж байхад нь машинд хүчээр суулган авч явжээ. Гэрчүүдийн мэдээлж байгаагаар сайдыг авч явахдаа хамгаалалтынхантай буудалцсан бөгөөд хэн нэгэн гэмтээгүй аж. Ерөнхий сайдыг чухам хаашаа авч явсан талаар одоогоор мэдээлэл байхгүй байна.
Ерөнхий сайд Али Зейданыг Дотоод хэргийн яамнаас авлига, хээл хахуулийн асуудлаас болж баривчилсан гэх мэдээлэл анх тараад байсан ч үүнийг албаныхан үгүйсгээд барьцаалагдсан гэдгийг хэлсэн байна.